Майхант цугларалт нь аймаг, дүүргийн хүүхдийн зөвлөлийн төлөөллүүд нэг дор цугларч санал, санаачилгаа солилцдог үндэсний арга хэмжээ юм.
Оролцогч хүүхдүүд өөрсдийн дуу хоолой, үзэл бодол, шийдлийн саналаа илэрхийлж бодит хэлэлцүүлэгт оролцдог.
Багийн ажиллагаа, харилцаа, манлайлал, төлөвлөлтийн чадварыг хөгжүүлэх сургалт, дадлага хөтөлбөрүүд зохион байгуулагддаг.
Оролцогчид улс орны өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ танилцаж урт хугацааны хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлдэг.
Цугларалт байгальд ойр, майхант болон зуслангийн орчинд өрнөдөг тул суралцах, амрах, хамтрах уур амьсгал бүрддэг.
Аймаг, дүүргийн хүүхдийн зөвлөлийн төлөөлөл оролцсоноор орон нутгийн санал, хэрэгцээ үндэсний түвшинд хүрдэг.
Хүүхдүүд өөрсдийн орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хэрэгжүүлэх боломжтой санал санаачилгууд боловсруулдаг.
Сургалт, хэлэлцүүлэг, урлаг, спорт, багийн даалгавар зэрэг олон төрлийн үйл ажиллагаа 5 өдрийн турш үргэлжилдэг.
Цугларалтын үеэр оролцогч бүр мэдэх шаардлагатай штаб, мэдээлэл, аюулгүй байдлын санамжууд.
Ажиллах цаг: 24 цагийн турш ажиллана
Дэд зуслангийн удирдагчаар ахлуулсан бүлгийн удирдагч штаб дээр дэд зуслан бүрд ажиллана.
Ажиллах цаг: 08:00-13:00, 14:00-19:00
Мэдээллийн төвөөс цугларалтын хугацаанд зохион байгуулах бүхий л үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Олгох цэг ажиллана
Хэн нэгний эд зүйлийг олвол тэр даруй тус цэгт авчирч өгнө. Эд зүйлээ хаясан бол энэхүү цэгээс ирж авах боломжтой.
Өдөр, шөнийн температурын зөрүүнд тохируулан дулаан хувцас, борооны цув, нарны малгай, усны сав бэлтгэнэ. Цаг агаарын мэдээллийг өдөр бүр мэдээллийн төвөөс авна.
Майхнаа тогтсон бүсэд зөв байрлуулж, гадсыг сайтар бэхэлнэ. Цахилгаан хэрэгсэл, ил гал, хурц үзүүртэй зүйлсийг майхны дотор болгоомжтой хэрэглэж, шөнө амрахын өмнө майхны хаалт, орчны аюулгүй байдлыг шалгана.
Анхны тусламж, эмчийн зөвлөгөө
Бие тавгүйрхэх, гэмтэх, халуурах, харшлын шинж илэрвэл багийн удирдагчдаа мэдэгдэж эрүүл мэндийн цэгт даруй хандана.
Штаб, мэдээллийн төв, багийн удирдагч
Яаралтай үед өөрийн багийн удирдагч, дэд зуслангийн штаб эсвэл мэдээллийн төвд хандана. Холбоо барих дугаарыг ирэх үед оролцогчдод танилцуулна.
Жил бүр үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ тун удахгүй зохион байгуулагдах болно.
Цугларалтад хүүхдийн зөвлөлийн төлөөлөл оролцож, манлайлал, оролцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд хамрагдана.
Зургууд үзэхХувийн хэрэгцээний зүйлс, улиралд тохирсон хувцас, бичгийн хэрэглэлээ бэлтгэнэ.
Багийн зохион байгуулалт, цагийн хуваарийг мөрдөж оролцоно.
Аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөмжийг тогтмол баримтална.
Майхант цугларалт нь бусад үйл ажиллагаанаас илүү сонирхолтой, өөр байж чаддаг. Хүүхдүүд өөрсдөө майхнаа барьж, хотхон үүсгэн, бие биетэйгээ илүү дотно харилцсанаар хэлэлцүүлэгт илүү нээлттэй, тухтай оролцдог. Өдөр, цаг минут бүр нь миний амьдралд үнэ цэнтэй, дахин давтагдашгүй дурсамжийг мөнхөлсөн.
Өмнө жил майхант цугларалтад анх удаа явсан. Дөрөвхөн өдөрт маш их зүйл болж, олон шинэ найзуудтай болж, хэзээ ч мартагдашгүй өдрүүд өнгөрсөн. ICT өдөрлөгөөр хотын дарга болж, өөрсдөө үйл ажиллагаа зохион байгуулсан нь маш сонирхолтой байсан. Хүүхэд насны маань хамгийн нандин дурсамжуудыг бүтээж өгсөн Монголын хүүхдийн зөвлөлд баярлалаа.
Монголын хүүхдийн зөвлөлийн майхант цугларалт бол Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хуран цугласан хүүхэд, өсвөр үеийнхэн ирээдүйн эх орныхоо сайн сайхны төлөө хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын тухай дуу хоолойгоо нэгтгэн шийдвэр гаргах түвшинд уламжилдаг өндөр ач холбогдолтой цугларалт юм.
Майхант цугларалт бол хүүхэд насны хамгийн гайхалтай дурсамжуудын нэг. Найз нөхөд, адал явдал, хүүхдийн оролцоо, түүний хэрэгжилтийн үр дүн гээд бүхий л зүйлсийг ярилцаж хэлэлцдэг хамгийн гайхалтай цаг хугацаа байсан.
Майхант чуулган бол миний жил бүр догдлон хүлээдэг хамгийн үнэ цэнтэй арга хэмжээнүүдийн нэг. Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл хүүхдүүд нэг дор цугларч, шинэ найз нөхөдтэй болж, хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээдэг. Энэ чуулган надад амьдрах ухаан, бие даах чадвар, багаар ажиллах, өөрийгөө нээж хөгжүүлэх олон чухал чадварыг эзэмшүүлэхэд тусалсан.
Илгээсэн сэтгэгдэл үндсэн админ хэсэгт хадгалагдаж харагдана.
И-мэйл хаягаа бүртгүүлснээр Монголын Хүүхдийн Зөвлөлийн мэдээ, үйл ажиллагаа, зарлал мэдээллийг шууд хүлээн авна.
Монгол улсын өнцөг булан бүрээс тухайн аймаг, дүүрэг, сумдуудаа төлөөлсөн хамгийн авьяаслаг, хамгийн манлайлагч хүүхдүүд нэгэн дор цуглаж туршлага солилцон, хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэсэн. Майхант цугларалт гэдэг утгаараа хүүхэд насныхаа хамгийн гайхалтай дурсамжийг бүтээлцсэндээ маш их баяртай байна.