МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТӨГСӨГЧДИЙН КЛУБ АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ

Монголын Хүүхдийн Зөвлөлийн Төгсөгчдийн клуб нь төгсөгч залуучууд нь Монголын Хүүхдийн Зөвлөлийнхөө идэвхтэй үйл ажиллагаанд бүхий л чиглэлээр дэмжлэг болох зорилготойгоор сайн дурын үндсэн дээр 2023 оны 12-р сард анх үүсгэн байгуулагдсан. Нийслэл хот, хөдөө орон нутаг, гадаад улсад байгаагаас үл хамааран Монголын Хүүхдийн Зөвлөлийн идэвхтэй үйл ажиллагаа, хөгжил дэвшилд сайн дураар дэмжлэг болох зорилготой 18-22 насны 100 гаруй залуучууд нэгдсэн байна. 2024 оноос эхлэн "Тэгш оролцоо-Хязгааргүй боломж" нэртэй Монголын Хүүхдийн Зөвлөлийн 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн гишүүдийг үр дүнтэй нөлөөллийн ажлын арга зүйд сурган, чадавхжуулах сургалтыг жил бүр уламжлал болгон Монголын Хүүхдийн Зөвлөлийн Төгсөгчдийн клубийн залуучууд зохион байгуулахаар болсон билээ.
